Монголчуудын уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Энэхүү шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 2 буюу өнөөдөр ТЭГШ /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин маргааш СОНДГОЙ /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно.
Энэхүү дугаарын хязгаарлалт нь долоо хоногийн амралтын өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд үйлчилэх юм.