Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг хонхны баяраа тэмдэглэж байна. Тэрбээр Отгонтэнгэр Их Сургуулийг эрх зүйч мэргэжлээр онц дүнтэй төгсөж өнөөдөр ромбо, дипломоо гардан авчээ. Авьяаслаг жүжигчин Д.Ганцэцэг Соёл Урлагийн Их сургуулийн кино драмын ангийг 2000 онд дүүргэсэн байдаг. Түүнээс хойш Улсын Драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллах болсон юм.
Харин 2013 оноос эхлэн театрын урлаг гэхээсээ илүүтэйгээр дэлгэцийн уран бүтээлд хүч үзэх болсон. Тэрбээр “Хувьсгал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны зохиолыг бичсэн уран бүтээлч билээ. Тэгвэл “Алаг нүдэн” МУСТА Д.Ганцэцэг жүжигчин А.Ганчимэгтэй хамтран хийсэн дэлгэцийн бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.