Хоёрдугаар сарын 16-ны бямба гаригт орон нутгийн цагаар 17 цагийн үед ОХУ-ын Санкт-Петербург хотын Мэдээллийн технологи, механик, оптикийн үндэсний судалгааны их сургуулийн модон дээвэр хучлагын хамт нурсан байна. Нурангийн улмаас сургуулийн байранд хичээллэж байсан 86 хүнийг ямар нэгэн гэмтэлгүйгээр аюулгүй газар хүргэлээ гэж эх сурвалжууд дамжууллаа.
Тухайн үед Сургуулийн тавдугаар давхарт хичээллэж байсан Монголын 4, Хятадын 2, Вьетнамын 14 оюутан гарах гарцгүй болсон байсныг хотын Онцгой байдлын газрын аврагчид сунадаг шат ашиглан аварчээ. Гадны оюутнууд орос хэл сайн мэдэхгүйгээс ихэд айж шатаар буухдаа тус бүр хоёр албан хаагчийн хамт буужээ.
Энэхүү барилга нь XIX зуунд баригдсан бөгөөд барилгад засвар хийх үеэр технологийн горим алдагдсны улмаас дээвэр нурсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна.