2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг үйлдсэн М.Амарболд, Д.Жавхлан нарыг анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн бөгөөд тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж ял хөнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Харин тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж яллагдагч М.Амарболд, Д.Жавхлан нарын ялыг хэвээр үлдээх шийдвэрийг шүүхийг зүгээс гаргалаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцэж байгааг дурдан тэдний ялыг ийнхүү хэвээр үлдээсэн бөгөөд хэрэв энэхүү шийдвэрийг яллагдагчийн талаас эсэргүүцэж байвал улсын дээд шүүхэд хандах эрхтэй гэдгийг мэдэгдлээ.