Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд Тавантолгойн гэх тодотголтой 178 хуудас материалыг хүлээлгэн өгч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлтээгээ иргэний хувиар илэрхийлсэн. Үүний дагуу ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зангиагаа засан АТГ-т очиж мэдүүлэг өгсөн билээ.
Тэгвэл өнөөдөр АТГ-аас хоёрдугаар сард хийсэн ажлаа танилцуулахдаа “Ерөнхийлөгчөөс Ерөнхий Прокурорт хандан зарим асуудлыг шалгуулахаар баримт материал хүргүүлсэн. Энэ асуудал өмнө нь АТГ дээр хэрэг бүртгэл нь нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэрэг байсан. Тухайн хэрэгт хамтатган шалгуулахаар материал ирүүлсэн. Энэхүү материалтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан” гэж тайлбарлалаа.