Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, Нийслэлийн МАН-ын хэрэг эрхлэх газрын дарга Г.Атармаа зэрэг албан тушаалтнууд оролцов.
Батламж гардуулах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “ Улс төрийн нам гэдэг бол амьд организм тэр дундаа зууны түүхтэй МАН бол ахмад дунд залуу үеийнхний алтан хэлхээг үеийн үед хамгаалж ирсэн. Монгол улсын түүхийг энэ намгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өнөөдөр намд удамжлал болсон нэгэн том арга хэмжээ бол залуу гишүүдээр эгнээгээ өргөтгөх явдал. Дуудах нэррийг аав ээж өгдөг, дуурсагдах нэрийг хүн өөрөө бүтээдэг. МАН-ын 98 жилийн ойн өдөр энэ намд элсэж байгаа залуучууд та бүхэнд МАН-ын гишүүн гэсэн нэгэн нэр нэмэгдэж байгаад баяр хүргэж нийгмийн өмнө улс төрийн хариуцлагатай амьдрахаар шийдвэр гаргасан явдалд бас баяр хүргэж та бүхнийг ажлын амжилт хүлээж баайгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Та бүхэн энэ намын залуу гишүүд болсноороо намын үнэт зүйл болох эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшил болгож явахыг хүсье” гэлээ.
МАН-ын 98 жилийн ойн баярын өдрөөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны долоогийн нэг, Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан МАН-ын гишүүнээр элсч намын батлахаа гардан авлаа.