Этиопийн нийслэл Аддис-Абебаас Кенийн нийслэл рүү нисэж байсан Ethiopian Airlines авиа компанийн онгоц өчигдөр өглөө орон нутгийн цагаар 08.46 цагт осолджээ. Осол болох үед онгоцонд 149 зорчигч, 8 нисэх багийн хүн байсан байна.
Онгоц хөөрснөөсөө хойш зургаан минутын дараа холбоо тасарч Этиопийн Бишофту хоын Дэбрэ-Зэйт дүүрэгт унажээ. Хөөрөөд удаагүй байсан энэхүү ослын улмаас нэг ч хүн амьд үлдээгүй аж.
Осол болох үед онгоцонд Кенийн 32, Канадын 18, Этиопын 9, Италийн 8, Хятадын 8, Америкийн 8, Британийн 7, Францын 7, Египтийн 4, Германы 5, Энэтхэгийн 4 иргэнээс гадна бусад улсын тодорхой тооны иргэд зорчиж байсан ажээ. Зарим зорчигч НҮБ-ын пасспорттой байсан нь Даваа гаригт буюу өнөөдөр /2019.03.11/ Найроби хотноо болох НҮБ-ын Байгаль орчны чуулганд оролцохоор явж байсан байж магадгүй гэж мэдэгдэв.Энэхүү осол болсонтой холбогдуулж Этиопийн парламент даваа гарагийг бүх нийтийн үндэсний гашуудлын өдөр болгон зарлажээ.