Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох, эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-өөс гаргасан шийдвэр, мэдэгдлээ хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 82 ХК мэдэгдлээ ирүүлсэнээс 19 ХК нь нийт 55.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.
Тухайн компанийн ТУЗ ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргах ёстой гэж Компанийн тухай хуульд заажээ.