Этиопийн ослын дараа зарим улсууд Boeing-737 Max онгоцны нислэгийг зогсоож шалгаж үзэхээр болсон. Учир нь сүүлд унасан хоёр онгоц ижил төстэй шалтгаанаар унасанд байгаа юм. Үүнтэй холбогдуулж олон улсын хөрөнгийн зах зээл дээр Бойнг компанийн хувьцааны үнэ огцож унаж эхэлжээ. 2011 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш нэг өдрийн дотор ямар ч компанийн хувьцааны үнэ ингэж огцом унаж байгаагүйг шинжээчид онцолж байгаа юм. Даваа гарагийн үдээс өмнө гэхэд Бойнг компанийн хувьцааны ханш 13,5 хувиар унаад байна.
Тус компанийн хувьцааны үнэ унахаас гадна хөлгийг даатгагч компаниуд ч мөн шүүмжлэлд өртөж эрсдэлтэй байдалд оржээ.