Швед улсын байгаль хамгааллын төлөө тэмцэгч 16 настай охин Грета Тунберг Нобелын энх тайвны шагналд нэр дэвшсэн байна. Тэрээр үеийн хүүхдүүдээ дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалж, үүгээрээ нийтийг хамарсан ажил эхлүүлж чадсанаараа олны танил болоод байгаа билээ.
“Грета Тунбергийн өрнүүлсэн хөдөлгөөн нь дэлхийн энх тайванд асар их хувь нэмэр оруулсан гэдэгтэй олон хүн санал нийлнэ гэж бодож байна. Иймд өөр хоёр хууль тогтоогчийн хамтаар түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг өгсөн” гэж Шведийн парламентын гишүүн Фредди Аустегарт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Харин Грета Тунберг нэгэн ярилцлага даа “Бид уур амьсгалын өөрчлөлтийн дөнгөж эхлэлийг л харж байна. Миний бодлоор залуу үе хамгийн түрүүнд сэтгэхүйн өөрчлөлт хийж, ирээдүйнхээ төлөө тэмцэх хэрэгтэй” гэж ярьсан байна.
Өнөөдөр түүний өрнүүлсэн #FridaysForFuture хөдөлгөөн болно. Энэ өдар дэлхий даяар хэдэн зуун мянган хүүхдүүд хичээл хаялт зарлан нэгэн зэрэг жагсаал зохион байгуулах аж.