НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар дэлхий нийтэд тунхагласан билээ. Манай улс 2013 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
НҮБ-аас гаргасан тоон мэдээгээр дэлхийн 1 тэрбум 600 сая хүн, тэдний дотор уугуул нутгийн 2 мянга гаруй овог, аймаг ой модонд түшиглэн амь амьжиргаагаа залгуулдаг.
Мөн хуурай газрын нийт амьтан ургамал, шавжийн 80 гаруй хувь нь ойд нутагшдаг гэх тооцоо бий. Гэсэн хэдий ч модны экологи, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн энэ мэт олон үр ашгийг үл харгалзан, дэлхийн ойн нөөц асар хурдацтайгаар багасч байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Жил бүр 13 сая га ойг устаж байгаа нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хий ялгаруулалтын 12-20 хувийг бүрдүүлж байна. Иймээс НҮБ дэлхийн тогтвортой хөгжлийн үндэс болсон ой модыг хайрлан хамгаалахын тулд гуравдугаар сарын 21-нийг “Олон улсын ойн өдөр” болгон зарлажээ.