УИХ-ын сонгуулийн Баянголын дүүргийн 68 дугаар тойрогт нэр дэвшигч, \”Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарын талаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлыг нэр бүхий иргэд гаргасан.
Нэр дэвшигч Ж.Ганбаатарыг гүтгэсэн мэдээ мэдээлэл түгээж байгаа хувь хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг нэр дэвшигчийн сонгуулийн штабаас анхааруулж байгаа юм.
Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүнд сүүлийн үед огцом өсч, сонгогчдын дэмжлэгийг зүй ёсоор хүлээж байгаа нь ийнхүү дайралтанд өртөх шалтгааныг үүсгэв бололтой. Нэр дэвшигч Ж.Ганбаатарын нэр хүндэд халдаж, гүтгэн доромжлох үйлдэл гаргасан үндэслэлээр зарим этгээдийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс цагдаагийн байгууллагад шалгаж эхлээд байгаа аж.
эх сурвалж: breakingnews.mn