Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ нарийн янжуур зарахыг хориглох юм уу, хязгаарлах тухай санал боловсруулж энэ байгууллагын ирэх арваннэгдүгээр сард Энэтхэгийн нийслэл Делид болох Тамхины эсрэг тэмцэх тухай конвенцын талуудын бага хурлын үеэр хэлэлцүүлж магадгүй байна. Энэ бага хуралд бэлтгэх ажлын хэсэг илтгэлтэй эхлээд танилцах юм.
Судлаачдын үзэж байгаагаар бол тамхины ийм нарийн хэв загвар, гадаад төрх нь тамхичдыг хор багатай хэмээн төөрөлдүүлж хэрэглээг нь нэмэгдүүлдэг гэж баримт бичигт дурджээ.
Тухайлбал slims нэртэй тамхийг гэхэд л эмэгтэйчүүдэд зориулсан гэж ойлгодог байна. Энэ төөрөгдлөөс болоод хэрэглээ нь нэмэгдэж байгаа учраас нарийн тамхийг хязгаарлах, эсвэл бүр хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Хэрэв энэ шийдвэр батлагдвал зөвхөн Орост гэхэд л зах зээл дэх тамхины 40 хувь нь алга болох юм байна.
Эх сурвалж: www.assa.mn