Өчигдөр Баянхошууны тойргийн зүүн урд талд байрлах “Синчигаз” ХХК-ны АХЦС-ийн түгээгүүр шингэрүүлсэн хий алдагдсан билээ. Үүний дагуу тус газарт НМХГ, СХД-ийн Онцгой бадал, цагдаагийн хэлтсийн ажилтнуудын хамтарсан хяналт шалгалт хийжээ.
Энэхүү шалгалтын явцад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр туршилт тохируулга хийх зорилгоор зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмжийг ажиллуулжээ. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын хоёроны өдөр түгээгүүрийн шингэн хэмжигч тоолуурын их биед хагарал гарч, шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байна.
Өмнө нь 2018 оны есдүгээр сард энэхүү түгээгүүрийн газарт НМХГ-аас шалгалт хийхэд батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээо барьж эхлүүлсэн нь илэрчээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 заалтыг үндэслэн 1.000.000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгах шийдвэр гарган хүргүүлж байжээ.