Яг одоо Ардчилсан намаас Сүхбаатарын талбайд бүх нийтийн жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа билээ. Энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаатай холбогдуулан Их сургуулийн гудамж, Амарын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Залуучуудын гудамж буюу төв талбайн ойр орчим авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо ачаалалгүй зам сонгохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.