Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”-ыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Махны үнийг тогтворжуулах зорилготой тус аянаар энэ жил Баатрууд тэнгэр ХХК, Сүхбаатар мах маркет ХХК, Дархан meat фүүдс ХХК-уудтай хамтран 2 тэрбум орчим төгрөгөөр 4000 тн мах бэлтгэн худалдаанд гаргажээ.
Ирэх долоодугаар сар хүртэл нийслэлийн 6 дүүргийн 145 дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалахаар төлөвлөсөн байгаа бөгөөд эхний ээлжинд 40 гаруй аж ахуйтай гэрээ байгуулжээ. Үнийн хувьд, ястай үхрийн мах 7200, хониний мах 6000, ямааны ястай мах 5500 төгрөг байна.
Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд буюу үхрийн ястай махыг 2442 төгрөгөөр, хонины ястай махыг 2734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр хямд худалдаж байгаа аж.