Хүн төрөлхтөний соёлын өв, 800 гаруй жилийн түүхийг агуулах Нотри Дами буюу Парисын дарь эхийн сүмийн дээвэрт гал гарч их хэмжээний хохирол учраад байгаа. Францын Засгийн газар сүмийн барилгыг сэргээн завсарлахад онцгой анхаарч, ажиллана гэдгээ мэдэгдсэн. Мөн тус улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон бизнес эрхлэгчид ч сэргээн засварлах ажилд зориулж мөнгөн тусламж үзүүлж байна.
Тэдний нэг болох тансаг зэрэглэлийн Louis Vuitton, Christian Dior зэрэг бренд бүтээгдэхүүнүүдийг эзэмшигч LVMN группийн эзэн Бернард Арнаулт болон түүний гэр бүлийнхэн Дарь эхийн сүмийг сэргээх ажилд зориулж 200 сая евро хандивлахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна.
Францид тансаг зэрэглэлийн бренд эзэмшигч, үйлдвэрлэгчид олон байдаг. Эндээс сүмийн барилгын сэргээн засварлах хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй гэж ойлгогдохоор байна.
Чадалтай, эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй хамгийн гол нь сэтгэлтэй улс сайхан юм. Гэтэл манайд үзэх үзвэр ихтэй ганц музей байсан нь Байгалийн түүхийн музей юм. Уг музей хаагдаад удаж байна. Шалтгаан нь барилгын ажилтай холбоотой. Гаднаас хөрөнгө нь шийдэгдчихвэл барилгын ажил эхэлнэ гээд л байгаа. Гэвч анхаарч байгаа хүн нэгээхэн ч алга. Ерөөсөө л сэтгэл дутаад байна л гэсэн үг юм. Гэвч энэ музей танин мэдэхүйн хувьд ямар их ач холбогдолтойг сайн ухаарахгүй л байгаа бололтой.
Би ан амьтдыг тэр бүр амьдаар нь хараад байж чадахгүй. Тэгвэл үр хүүхэддээ тэдгээр амьтдын дүрийг харуулж, танин мэдүүлэх боломжтой үзмэрүүд энэ музейд л байлаа. Одоо хаана, хэрхэн элэгдэж, гундаж, үгүй болж байгаа талаар хэнээс асуух вэ? Louis Vuitton Монголд ч байсан болоосой. Тэгсэн бол ганц нэг музейн барилга юу байх вэ дээ…