Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Япон дасгалжуулагч Рио Наоко Кавамотон удирдлага дор “Бангамата Алтан Цом” тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээн нь шинэ дасгалжуулагчтай оролцож байгаа эхний тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд хамтран ажиллаж байгаа юм.
Охидын баг хэсгийн эхний тоглолтоо Тажикстаны шигшээ багтай хийж 3:0-ийн харьцаатай хожсон байна. Тоглолтын эхний гоолыг багийн ахлагч Т.Ундрал 13 дахь минутанд хийж багтаа тэргүүллийг авчирчээ. Тэрээр Т.Лорагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг гоол болгосон юм.
Харин хоёр дахь амжилттай довтолгоог Монголын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ болон охидын шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Э.Энхмаргад гүйцэтгэж тооны харьцааг холдуулсан байна.
Манай охидын баг тоглолтын туршид хамгаалалт, довтолгоонд жигд оролцож байсан бөгөөд Дэлгэрзаяа торгуулийн цохилтоос энэхүү тоглолтын цэгийг тавьжээ. Тэд дараагийн тоглолтоо Лаосын шигшээ багтай дөрөвдүгээр багийн 25-нд хийх юм байна. Энэхүү тоглолтоос хамааралгүйгээр 19 хүртэлх насны охидын шигшээ баг хэсгээсээ гарч байгаа юм.