Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс авс хүртэлх ахархан цаг хугацаа. Саяхан АНУ-д дэлхийн
хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь \”Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зүйлсийн заримыг нь хийж байгаагүйдээ их харамсдаг” гэж санаа алдан өгүүлжээ.Тэгвэл дэлхийн мянга мянган хүнээс санал авч үхэхээсээ урьд хийх ёстой хамгийн түгээмэл арван зүйлийн жагсаалтыг гаргасан байна.
10. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө
Гэр бүл тэр дундаа эцэг эх, ах дүү, эхнэр үр хүүхдүүдтэйгээ цуг цагийг зугаатай, хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлэх хэрэгтэй гэнэ шүү. Үүнд: Хамтдаа хоол идэж, кино үзэж, хөгжилтэй зүйлс ярьж, хамт салхинд гарцгаагаарай. Мөн найз нөхөдтэйгөө хамтдаа цагийг өнгөрөө. Сайхан хүнд галзууртлаа дурлаад үз. Дурлаж үзээгүй хүнийг амьд явсан гэж хэлээд ч яах вэ дээ.
9. Дэлхийгээр тойрон аяла
Та өөртөө зорилго тавиад дэлхийд алдартай үзэсгэлэнт газруудаар аяла. Жишээлбэл дэлхийн долоон гайхамшгаар аялахыг зөвлөж байна. Мөн дэлхийн топ гэсэн тодотголтой зугаа цэнгэлийн газруудаар аялавал бүр ч хөгжилтэй байх болов уу. Үүнд: дэлхийн казиногийн хот Лас вегас, Хавай арал мөн нууцлагдмал өмнөд америкийн өтгөн ширэнгэн ойгоор аялаж ч болно шүү дээ.
8. Өөрийн сэтгэлдээ хадгалж байдаг муу зүйлсээ хая
Хүний амьдрал гэдэг үргэлж баяр баяслаар дүүрэн байдаггүй. Хорвоо дэлхий гэдэг өнгөөр ялгашгүй, сайн муу, сайхан басхүү дур гутмаар зүйлс ч тааралддаг. Тэдгээр зүйлс таны бодлын тань үзүүрт хэзээ ч гэрэл тусдаггүй харанхуй нүх болоод ялзарч байдаг. Тиймээс танд тэрхүү хэрэггүй зүйлсийг сэтгэлээсээ бүрмөсөн авч хаян дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж амьдрахыг хүсье.
7. Хүмүүсийг баярлуул
Хэрвээ та ямар нэгэн байдлаар амин хувиа хичээсэн өөдгүй муу зантай байсан бол түүнийгээ засч өөрийгөө өөрчлөн бусдад туслах хэрэгтэйг зөвлөж байна. Багахан зүйлээр боловч бусдад туслан, өглөг буян үйлдэж нэн ялангуяа хүүхдийн гарыг дээш нь харуулах нь хамгийн сайхан зүйл. Бусдад ач санасан сайн сайхан зүйлсийг хийхийг хичээх хэрэгтэй.
6. Өөрийнхөө мөрөөдлийн амьдралаар амьдар
Ер нь та ямар амьдралыг мөрөөддөг вэ? Та өөрийгөө ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэгвэл түүнийгээ хийж амьдрахыг зөвлөж байна. Өндөр цалин авдаг албан байгууллагын боол байснаас бага орлоготой ч гэсэн өөрөө өөртөө эзэн болсон дуртай ажлаа хийхийг зөвлөж байна. Нэг насаараа энгийн амьдарснаас нэг өдөр хаан шиг амьдрах хэрэгтэй гэсэн үг байдаг.
5. Чинээлэг бол
Хүн амьтнаас ялгарах бас нэг зүйл нь нийгэмшиж амьдардаг. Хүн хүссэнээрээ амьдархын тулд заавал мөнгө хөрөнгө хэрэгтэй болно. Тиймээс мөнгийг их хэмжээгээр олохын тулд их зүтгэ. Тэгж байгаад тэрбумтан ч болчих юм бил үү.
4. Өөрийнхөө хүчийг дайчил
Та өөрт байгаа бүх хүчээ дайчлаад үзээрэй. Магадгүй хэзээ нэгэн цагт насны намар налайж хөгширсөн хойноо тэрийг хийчихгүй яав даа гэж харамсаж суухаар залуу насандаа бүх хүчээ дайчлаад зүтгээд үз. Энэ үйлдэл чинь өөр бусдад нийцэхгүй байж болох ч тэглээ гээд бусдад таалагдахын тулд бүү амьдар. Харин та өөрт байгаа хүчээ бүгдийг нь дайчилж ямар нэгэн амжилтанд хүрээрэй.
3. Дайсантай бол
Эртний Грекийн мэргэдийн айлдсан \”Муу найзтай байхаар сайн дайсантай бай” гэдэг хэлц үг байдаг даа. Энэ юу гэсэн үг вэ? та мэдэх үү? Цаг үргэлж худал үгээр утаж, архи дарс уун таныг тамирдуулж байдаг найзтай байснаас таны хүчийг үргэлж сорьдог хүчтэй дайсантай бол. Ингэснээр та дайсандаа ялагдахгүйн тулд үргэлж өрсөлдөгчтэйгээ зэрэгцэн хүчээ сайжруулж, авъяас чадвараа хөгжүүлсээр нэгэн өдөр та хэнд ч дийлдэхгүй хүчирхэг нэгэн болж болно.
2. Юунаас ч битгий ич, эмээ
Ямар нэгэн зүйл хийх гэхээр нэг л эмээх сэтгэл төрж байна уу? Тийм бол та битгий санаа зов. Харин өөртөө итгэж, юуг ч хийж чадна хэмээн бодож, сэтгэж, хийж бүтээ. Та ажил хөдөлмөртөө зөвхөн би л үүнийг хийж чадна хэмээн сэтгэл гарган зүтгэх хэрэгтэй шүү. Ямарваа зүйлийг хийхээс өмнө би үүнийг чадах болов уу, бүтэх болов уу гэсэн эмээлт хэн бүхэнд төрдөг. Энэ л хэрэггүй бодлоо таягдан итгэлтэйгээр зүтгээд үзээрэй. Суусан мэргэнээс явсан тэнэг дээр гэдэг хэлц үг байдаг байхаа. Нөгөөтэйгүүр явсан нохой яс зууна гэж оролдоод үзээрэй.
1. Аз сорьсон зүйл хий
Улаан хувцас өмсөөд бухын тулаанд оролцож ч болно. Аль эсвэл аварга загастай хамт сэлээд үз. Өндрөөс бүнжээ үсрэлтээр үсрээд үзсэн ч танд алдаад байх зүйлгүй. Хэрвээ та амьд байгаагаа мэдэрмээр л байгаа бол азаа сориод үзээрэй. Та аз сорьсон ажилдаа амжилт олж чадвал амьдралынхаа турш өөртөө итгэлтэй, азтай хийморьтой явах болно.