Өчигдөр оройны 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаасан билээ. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд байршуулсан самбар сурталчилгааг буулгаж, сонин сэтгүүл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглосон. Тэгвэл фэйсбүүк, твиттер зэрэг онлайн орчинд хувийн аккаунт, хаягаар сурталчилгаа хийж болох уу, хувь хүний пост, жиргээг сурталчилгааг ч хориглосон байгаа юм. Энэ талаар СЕХ-ны эх сурвалж \”Бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний хаягаар сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй” гэсэн юм.