Сонгуулийн Ерөнхий хорооноос 2016 оны
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагааг зохион
байгуулахад бэлэн болсон талаар мэдээлэл хийлээ. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад 20 гаруй
мянган төрийн албан хаагч оролцож байгаа бөгөөд Цагдаа, Тагнуулын Ерөнхий
газраас сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд
ажиллаж байгаа аж. Энэ
удаагийн сонгуульд нийт 1.910.878 сонгогч санал өгөх юм байна.
Гадаадад түр
хугацаагаар ажиллаж, сурч байгаа иргэдийг сонгогчдын нэрсээс хассан. Мөн хорих,
саатуулах газар байгаа иргэдийг сонгогчдын тооноос түр хугацаагаар хассан
байна. Харин эдгээр иргэд холбогдох байгууллагад хандаж түр хугацаагаар хасалт
хийлгэсэн мэдээллээ сэргээх боломж нь нээлттэй байгаа аж.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай
хуульд заасны дагуу санал тоолох автомат машиныг Тагнуул болон холбогдох
хяналтын байгууллагууд шалгаж, санал авах байруудад хүргүүлж дуусчээ. Сонгогчид санал тоолох машинд итгэлтэй
байж болох бөгөөд холбогдох бүх хяналтын байгууллагууд шалгаж, зөрчил илрээгүйгэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.
Энэ үеэр Бүртгэл стасистикийн газраас сонгуультай
холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг танилцуулсан юм. Улсын хэмжээнд дөрвөн аймаг руу иргэд
хамгийн их шилжилт хөдөлгөөн хийжээ. Тодруулбал, Архангай аймаг руу 1341, Баянхонгор руу 2260, Увс
руу 3300, Хөвсгөл руу 2985 сонгогч Улаанбаатараас шилжин очсон байна.
Баянхонгор аймгийн хувьд 2260 сонгогчийн
1009 нь зөвхөн тус аймгийн есдүгээр тойрог руу шилжсэн бөгөөд эдгээр иргэдийн
шилжилтийг хоёрхоннотариатчхийсэн байгаа нь ноцтой асуудал болж
буйг хэллээ. Тус тойрогт
МАН-аас Л.Элдэв-Очир, АН-аас Х.Баттулга, МАХН-аас А.Батдорж нар нэр дэвшиж
байгаа юм.
Мөн Увс аймаг руу шилжсэн 3300 сонгогчийн
2000 гаруй зөвхөн 31 дүгээр тойрог руу шилжсэн бөгөөд уг тойрогт МАН-аас
Д.Чойжилсүрэн, АН-аас О.Цогтгэрэл нар нэр дэвшиж байгаа юм. Эдгээр аймгууд руу
шилжсэн иргэдийн мэдээлэл нотой,эргэлзээтэй байгаа гэдгийг Бүртгэл
статистикийн ерөнхийгазрын дарга С.Мэндсайхан хэлсэн юм.