Ардын урлагийн дэлхийн наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд Ардын урлагийн наадмын дэлхийн ассоциацаас Ази тивийн салбар наадмыг зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг Монгол улсад олгожээ. Улаанбаатар хотноо зургадугаар сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам”-ыг Соёл урлагийн газар болон “Арт-Лар ТББ” хамтран зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадамд Япон, БНХАУ, Малайз, БНСУ, Непал, Бангладеш, ОХУ, Энэтхэг, Тува, Буриад зэрэг 20 гаран орны 200 гаруй ардын авьяастан оролцохоор бүртгүүлжээ. Уг наадмын шилдгүүд Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох эрхийг өвөртлөнө.
Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулах юм.