Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ны ерөнхийлөгч А.Мөнхбат \”Хулгайчгүй
Монгол төсөл” буюу \”Хар, цагаан жагсаалт” гэгч зүйлийг сүр дуулиантайгаар
зарлаж, хар жагсаалтад багтсан этгээдийг сонгож болохгүй, цагаан жагсаалтад
багтсан улстөрчдийг сонгоорой хэмээн ард иргэдэд уриалж байв. Гэсэн ч ард
түмний сонголт А.Мөнхбатын хар жагсаалтаас тэс өөр байв. Учир нь, түүний гаргасан
\”хар жагсаалт” гэгч зүйлд багтсан ихэнх хүмүүст ард түмэн итгэл хүлээлгэж Төрд
илгээсэн юм.
Ингэж ард түмэн өөрсдийн \”цагаан жагсаалт”-аа тодруулсан юм. Энэ
удаагийн УИХ болон НИТХ-ын сонгууль маш шударга болсныг эрх бүхий хүмүүс хэлж,
намууд ч хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл энэ шударга сонгуулийн үр дүн А.Мөнхбатын
хар жагсаалт, ард түмний цагаан жагсаалт хоёрыг тааруулсан юм.
Эндээс МЗХ-ны
нэр барьж гаргасан А.Мөнхбатын хар жагсаалт гэгч зүйл нэг хүний нэр хүндийг
өсгөх гэсэн, нэг байгууллагын мөнгө санхүүг дээшлүүлэх гэсэн зорилго бүхий
явцуу үйл ажиллагаа байсан гэдэг нь харагдаж байна. Монголын олон мянган
залуучуудыг төлөөлдөг МЗХ-ноос сонгуулийн өмнөхөн гаргасан \”Хар, цагаан
жагсаалт” улстөрчид, нэр дэвшигчдэд ихээхэн нөлөө үзүүлж, хар жагсаалтад
багтахгүй гэсэн, цагаан жагсаалтад орох гэсэн хүмүүсийн оочер дараалал
А.Мөнхбат дээр үүсч, түүнтэй холбогдох гэсэн, хамтран ажиллах гэсэн хүмүүс
А.Мөнхбатын тавьсан шаардлагыг биелүүлж \”цагаан жагсаалт”-д гэгч юманд
багтацгаав. Эсрэгээрээ хамтран ажиллагаагүй, аймаг, нийслэлд нэр дэвшигчид хар
жагсаалтад багтсан юм. Гэхдээ энэ хүү хар,
цагаан жагсаалт иргэдийн сонголтод нөлөөлөхүйц зүйл биш байсан нь энэ
сонгуулийн үр дүнгээр батлагдсан юм.