Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах V сургуулийн хойд гудамжны моддыг тайрчээ хэмээн иргэд цахим хуудсаар бухимдлаа илэрхийлсээр байна.
Тэгвэл тус модыг ямар шалтгааны улмаас тайрсан талаар Чингэлтэй дүүргийн Байгаль орчны ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Д.Батзоригоос тодрууллаа. Тэрээр \”Өнгөрсөн амралтын өдрүүдэд V сургуулийн хойд гудамжны хэсэг улиас модыг тайрсан. Учир нь Улаанбаатар хотод байгаа улиас моддын 80 гаруй хувь нь өвчилсөн мод байдаг. Харин тайрсан гэх дээрх моддыг анх 1970-1980 оны хооронд тарьж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ургалт нь зогсч, үхэжсэн байсан. Моддыг тайрахдаа суурь хэсгийг нь үлдээж түүн дээр амьдтын сийлбэрийг хийнэ” гэв.
эх сурвалж: eagle.mn