2016 оны УИХ НИТХ-ын сонгууль дуусч цаашид 4 жил төр түших эрхэм гишүүдээ ард түмэн сонгосон билээ. Өнөөдөр эдгээр гишүүд төрийн ордонд цугларан тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөхөөс өмнө гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тогтоолын төслийг батлах эсэхийг асуусан асуулгад гишүүдийн 98,7 хувь нь зөвшөөрсөн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа л ганцаараа кнопныхоо товчлуурыг андуурсан уу эсвэл будилсан уу татгалзсан санал өгчээ.
Б.Нараа