“Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүшин өнөөдөр Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнээс энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан талаар мэдүүлэг авч, 48 цагийн хугацаатай түр саатуулсан билээ.
Харин өнөөдөр түүнээс уг асуудалтай холбогдуулан мэдүүлэг авч байгаа бололтой.