УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүлэх гэж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлт хүргүүлнэ. Учир нь үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой” хэмээн бичсэн байна.
Зарим хэвлэлээр түүнийг АН-д элсэнэ хэмээн бичиж байгаа аж. Гэхдээ намын зөвлөлтэй хамтарна гэдэг нь тус намд элсэнэ гэсэн үг биш юм.