Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал ихэсчээ.
Ачаалал нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээдгүй үүсч байгаа ажээ. Баяр, амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул эрхэм жолооч та бүхнийг хотоос гарахаасаа өмнө холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэхийг АТҮТ-өөс анхааруулж байна.
Иргэн та тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлд анхаарахаас гадна, тээврийн хэрэгслийн арлын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг шалгаж хол замд гараарай.
Эх сурвалж: АТҮТ