УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өөрсдийн санаачилан байгуулсан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намаа УДШ-д бүртгүүлэхээр өнөөдөр /2019.06.12/ албан ёсоор хүсэлтээ гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийн намын дүрмээ баталж, намын анхны даргаа сонгосон юм.
Намын анхдугаар их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам”-ын даргаар сонгож, намынхаа жолоог атгуулсан билээ. Мөн энэхүү хурлаараа Төв зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг батламжлахын зэрэгцээ намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Мөнхжаргал нарыг сонгосон юм.
Тэдний байгуулж буй энэхүү шинэ намд УИХ-ын гишүүн С. Жавхлан /2019.05.02/ нэгдэж байгаагаа ч албан ёсоор мэдэгдсэн билээ.