Чуулганд
ирсэн гишүүдийн 97.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар
дэмжлээ. Монгол Ардын нам олонх болсон учраас энэ удаагийн парламент ирц
хүрэхгүй гэх асуудал гарахгүй байх. Гэхдээ л сонгогч түмний төлөөлөл болсон
гишүүд чухал асуудлыг хэлэлцэх үед чуулган таслах, хоцрох зэрэг идэвхгүй байдал
харагдаж байна.
Тухайлбал,
Орхон аймгийн иргэдийн төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү
өнөөдрийн чуулганы хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар \”таслав”. Харин УИХ-ын
гишүүн С.Жавхлан 13.00 цагаас эхэлсэн хуралдаанд бүтэн цаг хоцорч ирсэн нь
ирцийн мэдээнээс харагдаж байна. Олонх болж чадаагүй бол шийдвэр гаргах түвшинд
нөлөөлж чадахгүй. Гэлээ ч итгэл хүлээлгэж, сонголтоо хийсэн иргэдийн дуу
хоолойг хүргэх үүргээ умарталгүй биелүүлмээр байна.
Шар хүү