Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор Хүй долоон худаг руу \”RAILBUS\” үйлчилж эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 14-ныг хүртэл Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос \”RAILBUS\” Хүй долоо худаг руу 500 төгрөгөөр үйлчлэх бол Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн таван автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд, зуслангийн гурван чиглэлд их багтаамжийн тав, нийт их багтаамжийн 654 автобус үйлчилгээнд явна.
Дүнжингарав худалдааны төв рүү долоодугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт найман чиглэлийн 55 их багтаамжийн автобус үйлчилгээнд явна.
Мөн Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус, наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Хүй долоо худаг руу долоодугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Махатма Гандийн гудамжинд байрлах автобусны буудлаас долоодугаар сарын 13-нд хотын төвөөс буюу МУБИС автобусны буудлаас их багтаамжийн 20 автобус, мөн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 3,4-р хороолол, 7 буудал, 5 шар, ХМК, \”Офицеруудын ордон гэсэн таван цэгээс тус бүр нийт 20 микро автобус үйлчилнэ.
Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксины зургаан зогсоолоос таксины үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 702 их багтаамжийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явна.