Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тушаал гаргаж “Өргөө” амаржих газрын даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Түүнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь огцруулж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус эмнэлэгт өнгөрөгч тавдугаар сард л гэхэд хоёр эх эндсэн, нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудал олны анхаарлыг татаад байгаа юм.
Одоогоор түүний оронд томилох албан тушаалтан тодорхойгүй байгаа бөгөөд эмнэлэгийн Эмчилгээ хариуцсан орлогч дарга Дүүрэнбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.