Энэ удаагийн үсчин, гоо сайхны газруудад хийгдсэн шалгалтанд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж Ч.Сүхбаатар, Энххүрэл, О.Наранзул, Б.Цэрэнчимэд, Л.Навчаа, Долмаа, Буянт Налайх ХХК, Эко бьюти ХХК, Энх-Оюу сайхан ХХК, Хүмүүнгуа ХХК, Цэнгэл сор ХХК, Эрдэнэбулган ХХК, Эвэргүүд ХХК, Б.Мөнхбаатар, Грейтматрикс ХХК, Сэтгэмж салон, Ачлал салон, Нью фасе салон, Каштан ХХК, Цэрмаа, Матилда гэсэн 21 үсчний газар, Ж.Батцэцэг, Wella салон, Lotus салон, Seraz салон, Оюу салон, Цагаан –Уул ХХК, Шинэтуяа, О.Нандинбаяр, Цэнхэр хуар ХХК, Алтангарьд ХХК, МЧБС ХХК, Хан-Импламент ХХК, Индашка ХХК, Бьюти коллаген Монгол ХХК, Эммаспейшилти ХХК зэрэг байгууллага, хувь хүний 15 гоо сайхны газар хамрагджээ.
Энэхүү шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:
1. МУ-ын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх, дотоодын хяналт шалгалтын комиссыг хэрхэн байгуулах, журмыг боловсруулах талаар мэдлэг дутмаг, дотоод хяналт тавих комисс ажилладаг гэх боловч төлөвлөгөө тайлан гаргадаггүй, комиссын үйл ажиллагаа тогтворжоогүй, журмаа мөрдөж ажиллахгүй байна.
2. Зориулалтын бус байр, өөрөөр хэлбэл орон сууцны 1 дүгээр давхрын айлын сууцны хийц өөрчлөн хаалга гаргасан, орон сууцны зориулалттай байрны зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг.
3. Шалгалтад хамрагдсан нийт газруудын 33.3% буюу , 26.6% гоо сайхны газрын өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй.
4. Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 5 газар буюу 33.3% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй гоо сайхны багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодис хүрэлцээгүй, үсчний газруудаас 61.9% нь үсчний багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэлт хийдэггүй.
5. Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Авсан арга хэмжээ:
1. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 19 газарт 101 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага, 5 газарт 15 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан даалгавар өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн.
2. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн Н-ийн үсчний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар улсын ахлах байцаагчийн актаар зогсоосон.
3. Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авсан. Шалгалтын явцад хийгдсэн шинжилгээний дүнгүүдийг үндэслэн барилгын шугамын болон гүний худгийн усны шинжилгээний тухай улсын /ахлах/ байцаагчийн 28, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээс авсан арчдас, гоо сайхны газрын иллэгний өрөөний агаараас авсан эрүүл зүйн шинжилгээний сорьцын дүнгийн тухай улсын /ахлах/ байцаагчийн 8 дүгнэлт, нийт 36 улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт гаргав.