Эминем хар тамхинд донтдог байснаа нуудаггүй бөгөөд сүүлийн удаа 2008 онд тунг хэтрүүлэн хэрэглэж азаар амьд үлдсэн гэнэ. Эмч нар түүнийг хоёр цаг л болсон бол үхэх байсан гэжээ. Тэр цагаас хойш донтолтоосоо салахын тулд гүйж эхэлсэн гэнэ.Тэр одоо 11 жил хар тамхи хэрэглээгүй, эрүүл байгаа билээ. Тэрээр: ” Би нэг донтолтыг нөгөөгөөр нь сольсон. Гэхдээ гүйх бол сайн донтолт” гэжээ. Өнөөдөр тэр твиттeртээ: 11 years sober. Still not afraid гэжээ.
Энэ үнэн шүү залуусаа, гүйх бол сайн донтолт. Чи гүйхгүй л бол нэг юм дутуу мэт санагддаг болно. Гүйгээд ирэхээрээ эрч хүч дүүрэн, сэтгэл санаа өөдрөг, уур уцааргүй тайван амгалан стрессгүй болдог. Мэдээж гүйлтийн эрүүл мэндийн ач тусыг энд дурдах ч илүүц биз.
Life is BITCH. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өвчин зовлон, гэр бүл салалт, үхэл хагацал, жингийн илүүдэл, архи тамхинаас гарах, сэтгэл гутрал, стресс, ганцаардал өөр бусад олон асуудлаа шийдэх шилдэг арга бол гүйх. Амьдралд нухлуулаад сөхөрсөн үедээ өөрийгөө ялан дийлж амьдралаа өөрчилсөн олон хүмүүст гүйлт л тусалсан. Гүйх бол сайн донтолт, тиймээс эрүүл мэндэд донт, спортод донт, эрч хүчтэй өөдрөг чинээлэг амьдралд донт.
Гүйлт Эминeмийн амьдралыг өөрчилжээ, гүйлт миний амьдралыг бас өөрчилсөн, гүйлт сая сая хүний амьдралыг өөрчилсөн. Таны ч амьдралыг бас өөрчилж чадна. Хэрэв чи үнэхээр хүсэх юм бол шүү дээ. Дэвид Гоггинс энэ талаар хэлэхдээ “Хайрцагнаасаа гар. Хайрцагны гадна ямар гоё юм байгааг чи олж харахгүй байна. Комфорт зоноосоо гар. Өөрийгөө дайчил. Зовлогоо зовоо. Өглөө эрт бос. Дараа нь чи дахин төрсөн мэт болно. Донтоцгоо нөхдөө донтоцгоо” гэсэн билээ.
Тиймээ гүйлт бол донтолт юм.