Лондоны оршин суугчид ажлын ачаалал ихээс болж спортоор хичээллэх боломжгүй байдаг тул тэдэнд зориулж тусгай автобус бүхий спорт заалыг аялуулах болжээ. Түүн дотор ажил руугаа явах замдаа спортоор хичээллэх боломжтой аж.
Энэхүү санааг хэрэгжүүлэгч Британийн бизнесийн компани одоогийн байдлаар зам тээврийнхэнтэй гэрээ хэлэлцээр хийж байгаа гэнэ. Тухайн автобусууд хот хооронд явах бөгөөд аяллын төгсгөлд зорчигчид шүршүүрт орж, коктэйль уух боломжтой.
Энэхүү аяллын төлбөр нь 12-15 фунт стерлинг байх юм. Эхний автобусыг ирэх наймдугаар сард явуулж эхлэхээр төлөвлөжээ.