Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг үдэн гаргах ёслол энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.
Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья:
1.Жүдо – 13 эрх
2.Чөлөөт – 10 эрх
3.Бокс – 6 эрх
4.Хөнгөн атлетик – 5 эрх
- Буудлага – 3 эрх
- Байтхарваа – 1 эрх
- Хүндийнөргөлт – 1 эрх
- Таеквондо – 1 эрх
- Усансэлэлт – 2
1992 оны Барселонагийн зуны олимпын наадмаас эхлэн олимпын наадамд эрх авч оролцдог болсноос хойш Монголын тамирчид 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байсан бол Рио-2016 зуны олимпийн наадамд анх удаа спортын 9 төрөлд 49 эрх авч түүхэндээ Монгол улс хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм.