Эхийн сүү хуримтлуулах газар нь нийтийн асрамжийн чанартай байгууллага болно. Тухайн эх сүү муутай байх, мэс засал, химийн эмчилгээ хийлгэсэн хүнд өвчтэй хүүхдэд үнэ төлбөргүйгээр эхийн сүү найруулан өгөх юм байна. Эхийн сүү хуримтлуулан цуглуулах газар байгуулагдсан нь дутуу төрсөн хүүхдийг амжилттай эмчилж, шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх болно. ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн хорооны нярайн тасгийн эмч Чүньли: Одоо Хятад улсад жил бүр 1 сая 660 мянган хүүхэд дутуу төрж байна. Эхийн сүү хуримтлуулах газар байгуулагдсан нь дутуу төрсөн хүүхдийн амь насны баталгааг дээшлүүлж, дутуу төрсөн хүүхэд эмнэлэгт байх хугацаа болон эмнэлгээс гарсны дараа шим тэжээлийг нь нөхөх болно.
Эхийн сүү хуримтлуулан цуглуулах газар нь эхийн сүүг задлах тэргүүний тоног төхөөрөмжтэй, эхийн сүү хадгалах хөргөгчтэй. Хандивласан эхийн сүүг хуримтлуулан цуглуулах, ариутгах, хөлдөөх, хайлуулах, хуваах зэрэг явцтай юм байна.
Solongonews.mn