Хөвсгөл аймгийн “Дэлгэрхаан” уулын тахилга, цагаан адууны баяр, “Дархад хурд-6” өв соёлын наадам наймдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Улаан-Уул сумын Соёо багийн нутаг “Соёо толгойд” гэх газар зохион байгуулагдана.
Энэхүү баяр наадмаар зургаан насны морьдын уралдаан, Хүчит 128 бөхийн барилдаан, Үндэсний сур харваа, Ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам болон Өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болох ажээ. Мөн энэ үеэр дан Дархад цагаан морьдын уралдаан зохион байгуулах юм байна.
Энэхүү уралдаан нь Монгол Улсдаа анх удаа дан цагаан адууны уралдаан болж байгаагаараа онцлогтой аж. Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьдыг цугт нь уралдуулахаар төлөвлөжээ.