Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 07 сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тн хэмжээний болсон шар будааг улсын хилээр хууль бусаар оруулахыг завджээ. Уг их хэмжээний будааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бөгөөд Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид 07 сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.