Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчидээ сонгосон билээ. Анхдугаар хуралдааны тогтоолын дагуу тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Пүрэвдорж Эрдэнэбат өнөөдөр төрийн албаны хууль, ёсыг хүндэтгэж, ИТХ-ын даргаар шинээр сонгогдсон Гомбожавын Эрдэнэбатад тамга тэмдгээ гардуулж, ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүслээ. Гомбожавын Эрдэнэбат ажлаа юун түрүүнд ИТХ-ын ирэх дөрвөн жилд барих, чиглэлээ боловсруулан гаргахаас эхэлж, 2017 онд аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төслүүдийг боловсруулж батална гэлээ.