АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд буюу Пентагоны тэргүүн Марк Эспер өчигдөр орой Монгол улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр энэ удаагийн айлчлалаараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийж, Төрийн ордонд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах юм байна. Марк Эспер энэ удаагийн албан ёсны айлчлалаа Австрали улсаас эхэлсэн бөгөөд Шинэ Зеланд болон Япон улсуудад айлчлаад байгаа юм. Харин маргааш БНСУ-д айлчилснаар түүний энэ удаагийн айлчлал өндөрлөх юм.
Өчигдөр орой Монгол улсад газардсан даруйдаа өөрийн твиттер хуудаснаа “Монгол улсад ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” хэмээн жиргэжээ.