Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Шүүх хурлаар хэргийг үйлдсэн 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэд 5 жил, Увс аймгийн харьяат Л.Амаржаргалд 6 жил, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатарт 5 жилийн ял тус өгчээ.
Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан юм. Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон байдаг.
Дашрамд, Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.