Өнгөрөгч даваа гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсэд Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргэнд зорчиж явсан Монгол улсын иргэн М соёлын үнэт дурсгалын зүйл байж болох эд зүйлсийг улсын хилээр хууль бус аргаар гаргах гэж байсныг илрүүлсэн байна.
Түүний тээвэрлэж явсан эд зүйлст хөөрөг, суумал бурхан, гуутай бурхан гэх мэт 24 нэр төрлийн түүх, соёлын эд зүйлс бүртгэгдсэн бөгөөд гялгар уутанд боож хүнсний зүйлсээр далдалсан байжээ. Энэнхүү хэргийг сум дундын прокурорт харьяалал тогтоолгон шалгуулахаар шилжүүлжээ.