Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын нэр бүхий компани 290 тонн буюу 4 вагон Вьетнам цагаан будааг улсын хилээр оруулахыг завдлаа. Тус будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаасан байна.
Өнгөрөгч хоёр сарын хугацаанд энэ төрлийн хэд хэдэн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 05-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан билээ.