Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймгийн сум дундын анхан шатны шүүх зургаа дахь өдрөө хянан хэлэлцэж, нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа.
Хуулийн дагуу хохирогч, прокуророос тав хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Үгүй бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж эх сурвалж мэдээллээ. Шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байж шийдвэрлэнэ гэв.
Харин Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Шалгах ёстой зүйлийг шалгаагүй буюу дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримт хангалттай биш байна. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” хэмээн хэллээ.
Үүнийг эрүүдэн шүүлт, нотлох баримт биш гэж шүүгч үзсэн бололтой.