Зүүдний тайлал Ц-Ч үсэг

8073 2016/12/06 1

Ц ҮСЭГ

Цаас
Цаас – Цэвэрхэн бол цэвэр ариун явна.  
Эрээлж бичсэн цаас - Хов жив дэгдэнэ. 
Хэвлэсэн цаас бол - Өөрийгөө зөвтгөж чадна.
Цаасан мөнгө - Юм хожино
Цаазын ажиллагааг харж байна - Таагүй явдал.
Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан – Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо.
Цаг - бирж дээр тогловол ашиг хонжоо олно.
Цай чанах – Гэнэтийн зочид ирнэ. 
Цагаан хэрэгсэл
Цагаан хэрэглэл өлгөж байвал
 - Хожил авна. 
Эвхэж байвал - Ядуухан өв залгамжилна.
Худалдаж авч байвал - Өвчин ирнэ, гомдоно. 
Уранхайг харвал - Албан тушаал буурна. 
Цэвэр цагаан хэрэглэл харвал - Элбэг хангалуун.
Бохир даавуу - Гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ.
Цалин 
Цалингаа авч байна - Одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. 
Хэн нэгэнд цалин өгч байна - Та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна. 
Цалинг тань багасгажээ - Хэн нэгэн таныг хорлож байна
Цалингаа нэмүүллээ - Юу ч хийсэн ашиг орлого сайтай байна. 
Цамц
Цамц – Цэвэрхэн бол эрүүл энх, аз жаргалтай байна. Хагацашгүй хайр ирнэ.
Энгэр нь задгай цамц - Гэнэтийн хайртай учирна.
Хуучин цамц - Эртний найзтайгаа уулзана.
Урагдаж, үрчийсэн цамц - Золгүй явдал тохиолдож магадгүй.Бохир бол - Өвчин зовлон. 
Цамхаг - та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм. 
Цамхаг дээр гарч байвал - Өвчин ирнэ.
Унаж буй цамхаг харвал - Эрх чөлөөгөө хасуулна.
Гоёмсог, өндөр цамхаг - Бэрхшээлийг даван туулна.
Харуулын цамхаг үзвэл - Сайхан ирээдүй, удахгүй замд гарна. 
Царс мод
Саглагар царс модны дор унтаж байна - Та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай. 
Царс модруу авирч байна - Амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана. 
Цас – Инээдэмтэй юм болох  
Цонх
Онгорхой цонх зүүдлэвэл - Амаа барих хэрэг тохиолдоно. 
Цонхноос уналаа - Зодоон цохиондоо хүртэл муудалцана. 
Шинэ цонх зүүдлэвэл - Уйтгарт автана. 
Цонхоороо орж байна - Ужиг өвчин. 
Цом – Мөнгөн цомноос ус ууж байна - Бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ. 
Цоож
Онгойлгож байна, эсвэл түгжиж байна - хэн нэгэн таныг хорлож байна. 
Цоож эвдэрхий байвал - хайр дурлал үл тоомсорлогдоно. 
Цох
Биен дээгүүр тань цох явж байна - Ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. Алж байна - Сайн. 
Цөллөг
Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна - Та эрт үхэж болзошгүй. 
Хүүхдийг хөөж байна - Ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ. 
Цус
Цус - Ойрын хамаатантай учирах. 
Цустай хувцас зүүдлэгдвэл - Дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна. 
Цэвэр тунгалаг ус зүүдлэвэл баярлах
Цээж
Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа - Аюул заналхийлж буй хэрэг. 
Цээжээ халтар болж, хатингаршчээ - Хайр дурлалд итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах. 
Цэцэг
Цэцэг – Шинэ эд зүйл худалдан авна. 
Хатсан цэцэг - Ажил алба бүтэлгүйтэнэ. 
Цэцгийн баглаа - Урьд нь таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна.
Цэцэг түүж байвал - Аюултай өвчин тусч болзошгүй. 
Цэцэг тасалж  - Магтаал сонсоно.
Цэрэг – Маш таагүй явдал. 
Цэцэрлэг 
Цэцэрлэг – Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ.
Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал - Хорон муу санааг илрүүлнэ. 

Ч ҮСЭГ
Чавга 
Чавга – Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болно. 
Идэж байна - Ихэд хүссэн зүйлээ авна. 
Чандар
Чандар харж байна –  Дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. 
Өөрийгөө чандарлуулж байна - Худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх. 
Чихэр
Идэж байна - Санамсаргүй их бэлэг сэлт авна. 
Бусдыг чихрээр дайлж байна - Хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө. 
Чоно
Чоно – Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. 
Чоно алж байвал - Таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. 
Чоно улихыг сонслоо - Таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна. 
Чулуу
Чулуу – Хүнд ажил хийх.
Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Ouyntogoldor
  • 2017/06/20 08:50
Ene zuudnii tailal zov ym baina lee
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?