НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан дүүргийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцлаа

705 2017/03/17 0

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нар дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн үйл ажиллагаатай танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож,эмнэлгийн барилгын дотоод гадаад засвар үйлчилгээ, нэн шаардлагатай нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний аппарат, тоног төхөөрөмж, эмнэлгийн машин техник, боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.  Түүнчлэн Налайх дүүрэгт 180 ортой эмнэлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг барих ажлыг эрчимжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос цогц хүргэх тал дээр анхаарч ажиллах, үүнээс гадна 7-р хороонд өрхийн эмнэлэг шинээр барих, өрхийн эмнэлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах талаар заавар, зөвлөгөө өгөв.

 Налайх дүүргийн ард иргэдэд эрүүл мэндийн  үйлчилгээ үзүүлэх орчин нөхцлийг сайжруулах зорилгоор дүүрэгт шинээр нэгдсэн эмнэлэг барих, 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж ашиглалтанд оруулахаар болсонд нь талархал илэрхийлж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарт алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт гардууллаа.    

Эх сурвалж: Налайх Дүүргийн ИТХ



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?