Энэ жил 2.1 тэрбум төгрөгөөр наадна

1043 2017/04/20 0

 

Засгийн газрын хуралдаанаар Улсын наадмын төсвийг 2.1 тэрбум төгрөг байхаар баталлаа. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг2 тэрбум 107 сая төгрөгт багтааж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн байна.

 

Харин наадмын төсвийн гүйцэтгэл, үр дүнд Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх хяналт тавих юм байна.

 

Өнгөрсөн жил 2.9 тэрбум төгрөгөөр наадаж байсан. Наадмын төсөв жилээс жилд өссөөр л байгаа. Энэ жилийн хувьд харин багассан харагдаж байна. Гэхдээ л өр зээлтэй, хямралтай жилүүдэд тэрбум тэрбумаар нь зарлагадаж наадах хэрэг байна уу, үгүй юу. 2015 онд гаднаас зээл авч наадмаа хийж байсныг санаж байна. Энэ жилийн наадмын төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж. Гэвч тэр нөөц санд нь хэчнээн төгрөг байгаа бол? Тэрбум тэрбумаараа хадгалагдаж байгаа бол зарим өр зээлээ дарж байвал яасан юм бэ.


Харин 2016 оны наадмаар 2.9 тэрбум төгрөгийн юунд зарцуулав?

 

2017 оны улсын баяр наадмын төсөв ч иймэрхүү арга хэмжээнүүдэд л зориулагдаж байгаа нь ойлгомжтой. У.Хүрэлсүх хоёр тэрбумаар наадам зохион байгуулж гаршиж байна даа. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?