"Чимээгүй үхэл" буюу транс тос

2101 2017/05/18 1

 

Бидний өдөр тутмын амьдралд аюул авч ирж байгаа асуудлын хамгийн их "хор уршигтай” буюу үр удмаар нь "заналхийлэгч” бол хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах ТРАНС ТОС болоод байна. Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ тухай, орц найрлагын тухай, гарал үүслийн тухай мэдлэггүй, мэдээлэлгүйгээсээ болон эрүүл мэндээрээ хохирч байна. Тэгвэл транс тостой танилцъя. 

ХАЖУУХАНД АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БУЙ ТРАНС ТОС ГЭГЧ ЮУ ВЭ?

 Байгальд байдаггүй буюу химийн аргаар гаргаж авсан тосны нэгдэл юм. Нэг үгээр ургамалын гаралтай шингэн тосыг устөрөгчөөр баяжуулж гарган авсан зүйл. Байгальд транс тос малын бүх өөх тосны агууламжийн 2-5% -ийг эзэлдэг / үхэр, хонь г.м/
  
 Устөрөгчүүлэн боловсруулсан ургамлын тосонд транс тос бүх тосны 45% хүртэл эзэлдэг байна. Өнгөрсөн зууны эхээр анх гарч ирсэн транс тосыг эмч нар "хортой" цөцгийн тос "хэрэглэснээс, хүний организмд  нэн ашигтай" маргарин” хэрэглэж хэвшицгээе гэж хүмүүст уриалж байсан ба  тэд  маш том аюулын үүдийг нээлээ гэж  сэжиглэж ч байгаагүй.  Хэн нь ч тухайн үед транс өөх тос нь цөцгийн тосонд агуулагдах ханасан өөх тосноос  илүү эрүүл мэндэд их хохирол учруулж байна гэж төсөөлж ч байгаагүй. Тухайн үед  шинжлэх ухаан ханасан өөх-тос нь  холестерины хэмжээг нэмэгдүүлж, улмаар зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нотлоод байсан нь дэм болсон.
 Шинжлэх ухааны нээлтийг үндэслэн үйлдвэрлэгчид ургамлын тосыг  хэсэгчилсэн устөрөгчжүүлэх аргаар боловсруулах болсон. Устөрөгч нь байгальд байдаг хэвийн хос холбоог  («цис»)  эсрэг байдлаар (транс) хэлбэрт оруулдаг. Харин молекулын найрлага хэвээрээ байна. Тухайн үед эмч нар, хүмүүсийг  ургамлын тосыг  маргарин хэлбэрээр хэрэглэхийг зөвлөж байхдаа, транс тосны бүтэц  нь байгальд огт байхгүй харийн шинж чанартай  бөгөөд  хүний биед тэдгээрийг дахин боловсруулах ямар ч фермент байхгүй гэдгийг тухайн үед мэдээгүй. 

ТРАНС ТОСНЫ ХОР НӨЛӨӨГ СУДЛАЖ ЭХЭЛСЭН НЬ

Эрдэмтэд транс тосыг таниж, судлаж эхлээд маш аюултай болохыг нотлохдоо аюул жинхэнэ хажууд байсныг мэдсэн томоохон нээлт байлаа.
Мартина Б. Катана  судалгааны материал ажлыг байсан.  Тэрээр  транс тосны хэрэглээ нь цусанд агуулагдах "муу" холестерины хэмжээг нэмэгдүүлж, "сайн" холестерины хэмжээг бууруулдаг болохыг нарийвчлан нотолсон бол Өөр нэг маш сайн ажил нь, Харвардын нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн доктор Дариуш Мозаффариан  транс тос нь зүрхний эрүүл мэндэд  малын гаралтай бүтээгдэхүүн болон далдуу модны тосонд ч агуулагддаг ханасан өөх тосноос ч  илүү хор хөнөөлтэй болохыг тогтоосон байдаг.
Өөр нэгэн  судалгаагаар транс тос нь  зүрх судасны системд сөрөгөөр  нөлөө үзүүлдэг болох нь нотлогдсон байна. Транс өөх тосны хэрэглээ нь зүрхний титэм судасны эмгэгтэй өвчтөнүүдэд хүндрэл үүсэх эрсдлийг 32% -иар нэмэгдүүлдэг гэдгийг баталсан байна. 
Үүнээс гадна, транс тос нь таргалалт, инсулин мэдрэг чанар ба бодисын солилцооны хам шинж, чихрийн шижин өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлж буйг  сүүлийн үед статистик үзүүлэлтүүд харуулж  байна. Мөн судалгаагаар транс тосны хэрэглээ нь бодисын солилцоог алдагдуулж, улмаар системийн хямралд хүргэдэг, таргалах эрсдлийг ихэсгэж, ой санамжийг ихээхэн бууруулдаг болохыг нотлоод байна
Хөдлөшгүй баримт нотолгоон дээр транс тостой эрдэмтэд тэмцэж эхэлсэн нь энэ.

БИДНИЙ АМЬДРАЛД ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Транс тосыг 1960-аад оноос эрчимтэй хэрэглэж нэг үгээр "моодонд” орж эхэлсэн үеэс эхлэн хүний биед аюул учирч эхэлснийг судлах хүртэл 20 жил зах зээлд ноёрхжээ. 1980 оноос эрдэмтэд тал бүрээр судлаж эхэлсэн ба гарах үр дүн нь сэтгэл эмзэглүүлэм байв. Транс өөх тос  болон ханасан өөх тос тухайлбал дал модны тос ашиглах нь атеросклероз болон зүрх, судасны бусад өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийн хүн  амын үхлийн хамгийн түгээмэл шалтгаан  болж байна. (Food and Chemical Toxicology, V. 78, 2015, Pages 170).
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид нэг жилд тохиолдох 228.000 зүрхний шигдээсний  72000 нь транс өөх тосны хэрэглээнээс үүсдэг ба ойролцоогоор  50,000 хүн  нас бардаг  гэж үзэж байна

Транс өөх, тос, нөлөөний дор хорт хавдарын үүсдэг  талаар (Am. J. Epidemiol 167 (11)). ОХУ-ын ШУА-ын Академич, Оросын зүрхний тэргүүлэгч эмч нарын 2010 оны  албан ёсны тайланд, эрдэмтэд:   транс тосны хэрэглээ нь хүүхдийн хөгжилд нөлөөлдөг болохыг сануулсан ба судалгаанаас үзэхэд, 5-14 насны хүүхдүүдийн 90% -д нь аортонд нь  өөхөн товруу илрүүлжээ

Нэгэн үе хамгийн хямд, хамгийн амттай гэж магтагдаж нобелийн шагнал авч байсан транс тос нь өнөөдөр чимээгүй үхлийн нэг томоохон шалтгаан болоод байна. Европд 1984 оноос нийтийн хоолны салбарт хэрэглэж ирсэн нь транс тосыг нийтээр хэрэглэх шалтгаан болсон. Харин үүний хор уршигыг сүүлийн хэдэн арван жил хангалттай амсаад байна. 
Одоогоор транс тос ямар хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байгааг Монгол улсад стандарт "байхгүй” гэсэн шалтгаанаар мэргэжлийн хяналтын байгууллага "хяналтандаа” байлгаж чаддаггүй нь харамсалтай. Тэгвэл стандартыг ямар байгууллага гаргах ёстой вэ?
Зах зээлд нийлүүлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний 80 хувь нь транс тосны асууламжтай болохыг эрдэмтэд сануулсаар байгаа ч стандартаа батлаж чадахгүй удаж байгаагаас болоод иргэд хохирсоор байна. Транс тосны агууламжийг хянах стандартаа батлахгүй байх нэг хором бүрт Монгол улсын иргэд хохирсоор байгааг энд анхааруулж байна.
Үүнээс өнөөдөр өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах хамгийн найдвартай гарц бол  иргэд өөрсдөө худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүн дээрээсээ транс тостой эсэхийг ялган таньж сурах хэрэгцээ гарч байгаа юм. Нэг үгээр иргэдийн мэдлэгийн төвшин өндөр байна гэдэг нь ирээдүйд өөрийгөө болон гэр бүлээ, үр хүүхдээ хамгаалж чадах хамгийн чухал ажил болоод байна. 
Манай улс даралт харвах, зүрхний шигдээс зэрэг хамгийн өндөр нас баралтын шалтгааныг транс тосны хэрэглээнээс болж байгааг үгүйсгэх аргагүй юм. Нэг үгээр дэлхийн томоохон хотууд транс тосоос үүдэн нас баралтыг судлаж гаргасан судалгаан дээрээ үндэслэн аль болох ургамлын гаралтай байгальд байдаг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорин байна.
Харин манайд эсэргээрэй аль болох хямд бөгөөд хортой хүнсээр үр хүүхдээ хордуулсаар байх уу?
Транс тос нь импортын печень, гурилан бүтээгдэхүүн, торт, кекс, зайрмаг, маргарин, хуурай сүү гэх мэт хүнсний нэлээд олон төрлийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа. Транс тос идсэнээр:
- Хөхүүл эхчүүдийн сүүний чанар муудах ба транс тос нь хүүхдээ хооллох үед эхийн сүүгээр дамжин  хүүхдэд шилжинэ.
- Бага жинтэй хүүхэд төрөх
- Чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл ихсэх
- Простагландины үйл ажиллагаа алдагдсанаас үе мөч болон мөгөөрсөн эдэд сөрөгөөр нөлөөлнө.
- Хорт хавдар үүсгэгч болон химийн бодисуудийг  саармагжуулахад голлох үүрэгтэй цитохром-оксидаз ферментийн үйлчилгээ алдагдах
- Дархлаа сулрах
- Эр бэлгийн даавар тестостерон болон үрийн шингэний чанар нь муудаж , хэмжээ нь  буурах
- Эсийн бодисын солилцооны алдагдуулна. Атеросклероз, цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, хорт хавдар, хэт таргалалт болон хараа муудах зэрэг өвчин үүсэх эрсдлийг бий болгоно.
- стрессийг даван туулах бие махбодийн чадварыг бууруулах ба сэтгэл гутрал үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ 
энэ мэт маш олон төрлийн эрсдэлийг таны биед учруулж байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • m,m,
  • 2017/05/18 20:58
cvgbnhgfds

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?