Сэлэнгэ аймагт зургаан түймэр асаж байна

15022 2017/08/01 0

 

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан өнөөдрийн мэдээгээр улсын хэмжээнд таван аймаг түймэртэй байна. Нийт 10 гаруй суманд түймэр асаж байгаагийн ихэнх нь Сэлэнгэ аймагт юм байна . Тус аймгийн хувьд зургаан ч газар түймэр асаж байна. Энэ тухай мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.

Архангай аймгийн Тариат сумын Алтай багийн Сөрчин давааны Хар цохионы шил гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 130 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.31-ний өдрийн 14:37 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23:15 цагт цурманд оруулсан байна. Одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж буй ажээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Моностойн-Ам гэдэг газар /тус аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлага долдугаар сарын 29-ний өдрийн 13:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш өдөр нь 06:00 цагт галыг цурманд оруулсан байна. Одоо бие бүрэлдэхүүн ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Барсагын нуруу гэдэг газар өчигдө ойн түймэр гарчээ. Одоо тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Харганатын хүн чулуу гэдэг газар долдугаар сарын 27-ны өдөр аянга буусны улмаас ойн түймэр гарчээ.

Ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Их-Ажир гэдэг газар долдугаар сарын 29-нд ойн түймэр гарчээ.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Эрээн дэв гэдэг газар наадмын өмнө буюу долдугаар сарын 8-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй аж. Нийт 31 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа. Гэхдээ долдугаар сарын 26-нд цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж буй ажээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Тайлч гэдэг газар долдугаар сарын 12-нд түймэр гарч, аймгийн Онцгой байдлын албаныхан нутгийн иргэдтэй хүч хавсран ажилласнаар
долдугаар сарын.28-нд цурманд оруулжээ. Одоо тус сумын 4 иргэн цурмыг манаж буй юм байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Хужирт гэдэг газар аянга буусны улмаас долдугаар сарын 29-нд ойн түймэр гарчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 41 иргэн, нийт 49 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Буянт гэдэг газар мөн өдөр түймэр гарч, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Алтан уул гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ долдугаар сарын .29-нд ойн түймэр гарчээ.

Одоо нийт 57 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж буй гэнэ.

Завхан аймгийн Яруу сум, Дөрөвтийн-Ар гэдэг газар долдугаар сарын 31-нд түймэр гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Гурванбулаг сум, Устын-Ам гэдэг газар долдугаар сарын 15-нд ойн түймэр гарч, цурманд оруулсан байсан ч дахин асаж, улмаар .29-ний өдөр дахин цурманд оруулсан аж. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Ugluu.mn

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?